Tuesday, December 4, 2012

Контемпрари урлаг....


Урлаг урлагийнхаа төлөө байж хөгждөг....
Монголын “Хөх нар” контемпрари урлагийн төв арван жилийн ойн үзэсгэлэнгээ 2012 оны 12 дугаар сар 3 нд Занабазарын музей буюу Улаан гэр арт галлерей нээлтээ хийлээ. Монголын дүрслэх урлагийн түүхэнд орчин үеийн урлагийн үндэс суурийг тавиад арван жилийг ардаа орхижээ. Монголд Контемпрари урлаг оршин байгаа гэдгийг олон улсад төдийгүй хүмүүст мэдрүүлэх гэж 2004 оноос эхлэн өдий хүртэл бүтээлээ туурвисан уран бүтээлчид билээ.  Одоогоор “Хөх нар” урлагийн төв нь 40 гаруй гишүүдтэй бөгөөд контемпрари урлагийн элементүүд болох үйл хөдлөлиийн, дуу чимээ, видео арт, медиа арт  ланнд арт гэх мэт маш олон урсгал чиглэлүүдээр  бүтээлээ туурвидаг байна.
Контемпрари урлаг гэдэг уран бүтээлч өөрийгөө янз бүрийн хэлбэр дүрс ашиглан , дуу авиа, хөдөлгөөн, газар орон  зайд илэрхийллэх уран бүтээлчээс маш нарийн мэдрэмж, өндөр шаардлага тавьдаг.  Өнгө  хэлбэр дүрс дуу авиа бүхэн утга санаа өгүүлнэ...
Урлаг урлагийнхаа төлөө байж хөгждөг....

Урлаг урлагийнхаа төлөө байж хөгждөг

Энэ өдрийн мэнд!!!
Урлагийг мэдэрч түүнээс таашаал авагч хэн бүхэнд нээлттэй....