ОРЧИН ҮЕИЙН УРЛАГИЙН ҮҮСЭЛ–ИМПРЕССИОНИЗМ
Импрессионистууд урлагийг огт өөр замаар хөтлөв. Хурц өнгө, чөлөөт будгийн түрхэлтээрээ тэд гэрэл гэгээ дүүрэн байгалийн зургууд бүтээж, орчин үеийн их хотын амьдралыг тусгадаг.
Импрессионистуудыг реалистуудад хамруулдагч гэсэн тэдний зургуудад улс төрийн тайлбар бичвэр байдаггүй. XIX зууны хоёр дугаар хагаст Клод Моне, Огюст Ренуар, Эдгар Дега, Альфред Сислей, Камиль Писсарро болон Берта Моризо нарын зураачид өөрсдийн уран бүтээлдээ амьдралын баяр баясгалантай сэдвүүд сонгож, парижийн цэцэгт гудмуудын хөдөлгөөнийг мөнхлөх, зуны цэцэрлэгээр цэнгэх, болон байгальд гарч байхыг уриалжээ. Бүхий л уран сайхны нөхцөл байдалд харш тэдний зураглалын шинэ арга эхэн үедээ олон нийтэд болон уран сайхны шүүмжлэгчдэд ойлгомжгүй байжээ. Тэдний чөлөөт түрхэлтийн аргаар бүтсэн зургууд, бодит байдлын гэрэл зургийн санамсаргүй жижиг зүйлүүд уран сайхны төгс бүтээл болохоосоо өмнө юутай ч гэсэн давын өмнө эскиз шиг санагдаж байлаа.
Хоромын бодит байдал
Дүрслэлийн гадаад арга маяг нь ухамсар, зоригийн чиглэлтэй. Импрессионистууд зөвхөн харсан бүхнээ төдийгүй, хэрхэн яаж харснаа зурахыг хүсдэг байлаа. Студид ажиллахын оронд тэд байгальд гарч туурвин (пленэр), харж хүртэхүйн цэвэр тунгалгийг аль болохоор тогтоон дүрслэхийг хичээдэг байлаа. Ренуар өргөн хэмжээний “Мулен де ла Галетт”-аа бүтээхдээ зурагт дүрслэгдсэн задгай цайны газарт ажиллажээ. Мэдэрч хүртэхүйг шууд дүрслэхийн тулд зураач маш хурдан ажиллаж байлаа. Будгууд эхлээд муу холилдож байлаа. Дараа нь богино, хурдан түрхэлтээр будгаа түрхэнэ. Импрессионистуудын зургуудад нарийн жижиг дүрсүүд байдаггүй, ойрхноос харахад эмх замбараагүй өнгөт будгийн цуглуулга мэт боловч тодорхой зайнаас харахад бүхэл бүтэн зураг тодрон үзэгддэг. Импрессионист зураачдын будгийн түрхэлтээр нь уг зургийг бүтээсэн үйл явцыг мөшгиж болно.
Эдуард Мане импрессионистуудын ойрын хүрээлэлд ордоггүй ч гэсэн нэрээр мэргэжил нэгт нөхдийнхөө академийн эсрэг туйлын санааг хуваалцдаг. Түүний бүтээлүүд ихэвчлэн маргаан шуугиан дэгдээдэг, ялангуяа домог зүйн хүрээнээс хальсан нүцгэн хүүхнүүдийн дүрүүд. Тэрч бүү хэл, түүний “Олимпи” зураг нь Тицианы нөлөөн дор бүтээгдсэн бол Манегийн нэгэн зурагт өөрийнхөө нүцгэн шалданг ил тод, итгэлтэй харуулсан бодит эмэгтэй – нэрд гарсан янхан бүсгүйг дүрсэлжээ. Мөн тийм хувьсгалч үр нөлөө Огюст Родены бүтээлүүдэд туссан нь бий. Түүний баримлууд ердийн нийтлэг байрлалаас чөлөөлөгдөж, шууд утгаараа бол давцангаас буужээ. Түүний “Калегийн иргэд” баримал нь ямар нэгэн баатарлаг бахдалгүй боловч жинхэнэ реалист болжээ.
Пуантилизм
Серагийн ноорог пуантилист аргыг тайлбарладаг. Дууссан бүтээл нь олон тооны тусгай цэгүүдээс тогтдог.
ЖОРЖ СЕРА 1880 аад оны дундуур зөвхөн хэлбрийг төдийгүй өнгийг ч гэсэн уусгаж импрессионист арга маягийн цаашдын хөгжлийг тодорхойлов. Сера объектийн өнгийг суурин өнгө хэмээн нэрлэж, анхдагч өнгөнөөс тогтох жижиг олон цэгүүдэд хуваажээ. Өнгөний ялгаануудын холилт нийлүүр дээр дахиж хийгдэхгүй, харин үзэгчийн нүдэнд хүссэн өнгөө хүртэл цэгүүд нь торлогт холилдоно.
ПОСТИМПРЕССИОНИЗМ





No comments:
Post a Comment