Урлаг урлагийнхаа төлөө байж хөгждөг....
Монголын “Хөх нар” контемпрари урлагийн төв арван жилийн ойн үзэсгэлэнгээ 2012
оны 12 дугаар сар 3 нд Занабазарын музей буюу Улаан гэр арт галлерей
нээлтээ хийлээ. Монголын дүрслэх урлагийн түүхэнд орчин үеийн урлагийн үндэс
суурийг тавиад арван жилийг ардаа орхижээ. Монголд Контемпрари урлаг оршин
байгаа гэдгийг олон улсад төдийгүй хүмүүст мэдрүүлэх гэж 2004 оноос эхлэн өдий
хүртэл бүтээлээ туурвисан уран бүтээлчид билээ. Одоогоор “Хөх нар” урлагийн төв нь 40 гаруй
гишүүдтэй бөгөөд контемпрари урлагийн элементүүд болох үйл хөдлөлиийн, дуу
чимээ, видео арт, медиа арт ланнд арт гэх мэт маш олон урсгал чиглэлүүдээр бүтээлээ туурвидаг байна.
Контемпрари урлаг гэдэг уран бүтээлч өөрийгөө янз бүрийн хэлбэр дүрс
ашиглан , дуу авиа, хөдөлгөөн, газар орон
зайд илэрхийллэх уран бүтээлчээс маш нарийн мэдрэмж, өндөр шаардлага
тавьдаг. Өнгө хэлбэр дүрс дуу авиа бүхэн утга санаа
өгүүлнэ...
Арван жилийн ойн хүрээнд үзэсгэлэн тавихаас гадна контемпрари урлагийн
бүтээлүүдийг багтаасан 560 хуудас ном гаргасан байна. Мөн Соёл,спорт, аялал
жуучлалын яамны сайд Оюунгэрэл
үзэсгэлэнг үзэн цаашид контемпрари урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулна гэдгээ онцолсон юм. Ланд арт,
үйл хөдлөлийн, видео арт урсгал чиглэлийн онцлох хэд хэдэн бүтээлүүдээ
үзэсгэлэндээ дэлгэн тавьсан байлаа.
Үзэсгэлэнгээс монголын орчин үеийн урлагийн хөгжил,уран бүтээлчдийн үзэл
санаа бодлоос төрөн гарсан тэр л бүтээлүүдийг үзэх болно.
...Хүмүүст сэтгэлгээний орон зай,
оюуны орон зайг нээж өгч чадаж байвал бид үүргээ сайн биелүүлж байна гэж
хэлнэ. Хэрэв хүмүүс үүнийг үзээд цочрол авч, өөрсдөө харьцаж чадаж байвал бид хүмүүст үйлчилж байна гэсэн үг.. Далх-Очир
“Хөх нар” контемпрари урлагийн төвийн тэргүүн
No comments:
Post a Comment